Цаг агаар
Цаг уур гэдэгт температур, хур тунадас, нарны хурц гэрэл, салхины хэв шинж гэх мэт цаг агаарын бүх элементүүд багтана. Цаг уурын өөрчлөлт гэдэг нь тодорхой нэг цаг хугацааны туршид тодорхой нэг байршлын дундаж цаг агаарт гарч буй цаг уурын өөрчлөлт юм. Үүнд халах, хүйтрэх хандлагууд аль аль нь багтана. Цаг уурын өөрчлөлт нь мөн тухайн бүс нутаг буюу газрын цаг агаарын холбогдох бүх элементэд гарч буй өөрчлөлтөд хамаарна. Цаг уурын өөрчлөлт” гэсэн энэхүү нэр томъёо нь байгалийн хувирлаар юмуу эсвэл хүний үйл ажиллагааны үр дагавар болж тодорхой цаг хугацааны туршид гарч буй өөрчлөлтөд хамаарна. Цаг уурын өөрчлөлт нь шинэ үзэгдэл биш боловч, одоогийн санаа зовоож буй асуудал нь атмосферт хуралдсан зарим хийн өсөлтийн хурдавчилсан түвшин болон түүний цаг ууртай холбогдох боломжит холбооноос эхтэй юм. Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн халалт гэсэн хоёр нэр томъёо харилцан солигдож хэрэглэгдэж байдаг боловч дэлхийн халалт нь ердөө л цаг уурын өөрчлөлтийн нэг тал юм. Дэлхийн халалт нь зөвхөн дэлхийн дундаж температурын удаан хугацаагаар нэмэгдэх байдалтай холбоотой цаг уурын өөрчлөлтөд хамаардаг. Энэ гаригийн түүхийн үе шатуудад дэлхийн цаг уур асар их өөрчлөгдсөн хэдий ч, өнгөрсөн 10.000 жилийн туршид харьцангуй тогтвортой байсаар иржээ.
No comments:
Post a Comment