1.Дэлхийн хамгийн цэнгэг устай орон бол Финлянд
2. Халуун ус илүү хурдан хөлддөг.
3. Хэт хөргөсөн ус /supercooling water/ хасах температурт ч шингэн төлөвөө хадгалдаг.
4. Хатуу, шингэн, хий гэсэн усны 3 төлөв байдаг гэдэг. Гэхдээ эрдэмтэд шингэн хэлбэрийн 5 төлөв, хатуу буюу хөлдүү хэлбэрийн 14 төлөв байдгийг илрүүлсэн.
5. Мөсийг үргэлжлүүлэн хөлдөөсөөр -135 хэмд хүрэхэд яг шил шиг талст бүтэцгүй цул болдог.
6. Загасны биеийн 75%, далайн залхагны биеийн 99%, төмсний 76%, алимны 86%, алимны 85%, улаан лоольны 90%, өргөст хэмхний 95%, тарвасны 96% нь ус байдаг. Хүний биеийн ихэнх хувийг ч мөн ус эзэлдэг ба нярай хүүхдийн биеийн 86%-ыг ус эзэлдэг бол хөгшин хүний биед 50 хүртэлх хувьтай байдаг байна.
7. Дэлхий дээрх бүх өвчний 85% нь усаар дамждаг. Жил бүр усаар дамжсан өвчний улмаас 25 сая хүн нас бардаг. 8. Хүний биеийн усны 2% алдагдахад хүн маш ихээр цангадаг. Цаашлаад 10 хүртэл хувийн шингэнээ алдахад хүн хий юм харж эхэлдэг. 12%-ийн шингэнээ алдсан хүнийг эмчийн тусламжгүйгээр сэхээх боломжгүй болдог бол 20%-ийн шингэнээ алдсан хүн нас бардаг байна.
9. Мөсөн голын ус хамгийн цэнгэг байдаг. Энэ нь далайн уснаас 10-12 дахин цэвэр ус байдаг байна.
10. Зөвхөн усны дэглэм барин таргалалттай тэмцэж болдог. Эхлээд чихэрлэг ундаа, жүүс уухаа зогсоож, дараа нь цай, кофе мэтийг уулгүй зөвхөн цэвэр ус уух болсноор илчлэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх дуршил эрс багасдаг байна.
No comments:
Post a Comment